Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн захиалгаар цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах төслийн ажлыг хийж гүйцэтгэлээ

БЗД-н 20-р хороо Гачуурт тосгонд байрлах 63-р цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулах төслийн ажил болох анги тус бүрийн дотор агаарыг цэвэршүүлэх, гадна агаарыг цэвэршүүлэж дотогш оруулах,өвлийн улиралд гадна агаарыг халааж оруулах,цэцэрлэгийн гал тогооны өрөөны агааржуулалт болон урлагийн заалны агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжийн угсралт,агааржуулалтын өгөх,хаях хоолойн суурилуулалтын  ажлыг хийж гүйцэтгэв.Уг төсөлд дэлхийн алдарт Панасоник брэндийн сүүлийн  үеийн дэвшилтэд техналоги болох  дотоод орчны агаарыг сайжруулах,гаднаас агаарыг цэвэршүүлэж оруулах агаарын чанарыг тогтмол мэдээлэх хяналтын удирдлагтай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг бүхий л орчинд ажиллах хүчин чадалтай  агааржуулагч төхөөрөмжийг албан ёсоор нийлүүлж  2019.07.19-2019.09.28 ны хугацаанд угсралт суурилуулалтын ажлыг хийн гүйцэтгэж НҮБ-ын Хүүхдийн сан-д хүлээлгэн өгөв.