a

Аккумулятор

*Аккумулятор нь хөдөлгүүрийг асааж автомашиныг цахилгаанаар хангах буюу тог дамжуулах үүрэгтэй.

*Авто машин явж байгаа тохиолдолд /жанам/ аккумуляторыг цэнэглэж хамт үүсгүүр болдог байна.

*Мөн хөдөлгүүр унтарсан тохиолдолд хөгжим цаг дэлгэц ажиллуулах үүрэгтэй

Аккумуляторын бүтэц

*Аккумулятор нь нэмэх, хасах туйлт хавтан, тусгаарлагч хавтан, аккумуляторын шингэн, эдгээрийг багтаасан дөрвөлжин гэрнээс бүтдэг.

Аккумуляторын шингэн

*Аккумуляторын доторх шингэн нь хүхрийн хүчил, нэрмэл усны хольц байдаг.

*Аккумуляторын нэмэх, хасах хуудаснууд тус тусдаа химийн урвалд орж цахилгаан үүсгэж хавтангуудаар дамжуулан доторх шингэнээ буцалгаж шингэний нягтрал нь 1,28 / вольт 12,6  байна.

Мөнгөжсөн хайлш технологи

Silver Alloy

Бусад аккумулятораас Панасоник аккумуляторын давуу тал мөнгөжсөн хайлшин технологи буюу хавтангууд мөнгөөр бүр өгсөн юм.

Аккумуляторын цэнэг алдалт багатай

  • Гүйдэл дамжуулалт өндөртэй
  • Дахин засвар үйлчилгээ авах,амархан сэргэж цэнэглэгддэг байна
Аккумуляторын үйлчилгээ
  • Аккумуляторын бэхэлгээ найдвартай эсэхийг шалгана.
  • Нэмэх хасах шон дээр клит сайн боогдсон эсэхийг шалгана.
  • Аккумуляторын хоёр шонг цэвэрлэж байх.
  • Шингэний түвшин хэвийн байгаа эсэх Шингэн дундарсан тохиолдолд нэрмэл ус хийх бөгөөд хүйтний улиралд хөдөлгүүрийг асаалттай үед усыг нэмнэ.
  • Ашиглаж байсан аккумуляторыг 6 сар хүртэл хадгалж болно.
Дахин цэнэглэгддэг YUASA АККУМУЛЯТОР
  • Шинэ аккумуляторын ажиллах хугацаа 2-6 жил ажиллах боломжтой
  • Та автомашинынхаа аккумуляторыг 6 жил хэрэглэхын тулд дараах 9 төрлийн шалтгааныг бүү давтаарай.
Үүнд:
  1. Маш ойр зайд явахад аккумлятор хангалттай цэнэгээ авч чадахгүйд хүрдэг
  2. Авто машины хаалгыг санамсаргүй байдлаар удаан хугацаанд дутуу хааж орхидог.
  3. Машины салоны гэрэл болон гадна гэрлийг асаалттай орхих
  4. Машинаа хэт удаан орхиж унахгүй байх үед машиныг асаах хэмжээнээс вольт 12,4 багасаж цэнэг алдалт үүсдэг байна.
  5. Генератор буюу /жанам/ ажиллагаа дутуу байх үед
  6. Цахилгаан хуваарлах реле, стартер, хөдөлгүүр, цахилгааны монтажаас шууд хамаарна.
  7. Аккумуляторын клем шон дээр зэврэлт тунадас үүсэх
  8. Аккумуляторын клемээс боогдох толгойг дутуу боосон үед
  9. Авто машиндаа өндөр буюу бага ампертай аккумулятор тавих үед
Аккумуляторын модел ямар учиртай вэ.

Жишээ:   Model 70D23L

70

D

23

L

Аккумуляторын чадалыг заана

Аккумуляторын том жижиг хэмжээг заана.

Аккумуляторын том жижиг хэмжээг заана.

Аккумуляторын шонгийн байрлалыг заана.

Аккумулятор ямар тохиолдолд хөлддөг вэ.

*Жолооч бид өвлийн хүйтэнд машинаа асаалгүй орхидог тиймээс цэнэггүй аккумуляторын шингэн буюу хүхрийн хүчил дэх  усны агууламж ихэсдэг тул бага температурт хөлдөлт явагдаж эхэлснээр аккумулятор бүрэн хөлдөж гадна корпус тэлж пөмбийдөг байна.

*Үүний дараа аккумуляторын дотор шингэнийг гэсгээж нягтын үзээд дахин цэнэглэж болно.

Аккумулятор муудвал яадаг вэ?

  • Хөдөлгүүрийн эргэлтээс хамаарч гэрэл тодорч бүдгэрэх
  • Хөдөлгүүрийн асалт удаашрах
  • Цонх удаан нээгдэх

Юунаас болж мууддаг вэ?

  • Хаалгаа дутуу хаах эсвэл гэрлээ асааллттай орхиж явах
  • Удаан хугацаагаар машин унахгүй байх
  • Машин унтарсан тохиолдолд хөгжим сонсох ,эйр кондишн ажиллуулах
Аккумуляторын шонгоос  клем  салгах дараалал
  • Эхлээд хасах талын кабелийг салгана
  • Нэмэх талын кабелийг салганаа
  • Машинаа заавал унтрааж аккумулятораа салгах болно.
  • Буцаж холбохдоо нэмэх талын шонгоос холбоно.
Эрхэм жолооч нартаа амжилт хүсье