Аккумуляторын шонг хэрхэн цэвэрлэх вэ?

Аккумуляторыг цэвэрлэх

Машины аккумулятор цэвэрхэн байвал цэнэг сайн дамжуулагдаж, машины тань эд ангийн эдэлгээ ч уртсах болно. Та доорхи аргаар машиныхаа аккумуляторыг цэвэрлээрэй.Танд хэрэгтэй зүйлс:
– Шётка

– Хүнсний сод 1 хоолны халбага
– 1 аяга ус
– Таны машины аккумуляторт тохирох түлхүүр
– Түлхүүрний ком

1-р алхам. Юуны өмнө аккумуляторынхаа нэмэх цэнэгийг (улаан)салгах хэрэгтэй. дараа нь хасах цэнэгийг салгана.
2-р алхам. Аккумулятороо машинаасаа салгана. Ус, хүнсний содоо хольж найруулаад аккумуляторынхаа дамжуулагчийг содтой усаар сайн норгож өгнө. Тэгээд хатуу үстэй шойтикоор өнгө орж гялалзтал нь үрнэ. Нэмэх, хасах цэнэг дамжуулагчийг хоёуланг ийнхүү сайн цэвэрлэж өгөх хэрэгтэй.
3-р алхам.Мөн аккумуляторынхаа кабел утаснуудыг дээрх аргаар содтой усаа ашиглан цэвэрлэж өгөх хэрэгтэй.
4-р алхам.Бүх дамжуулагч, утаснуудаа цэвэрхэн болгосны дараа аккумулятороо машиндаа буцааж хийнэ. Хасах цэнэгтэйг (хар)нь эхэлж залга. Дараа нь нэмэх цэнэгийн дамжуулагчийг залгана.
Анхааруулга: Дамжуулагч болон утаснуудыг өнгө орж гялалзтал нь үрэх хэрэгтэй. Машины аккумулятороо тогтмол хугацаанд шалгаж байх хэрэгтэй.
Аккумулятороо салгах болон залгахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулахад илүүдэхгүй. Аккумуляторын хүчил арьсанд хүрвэл аюултай тул бээлий, аюулгүйн нүдний шил зүүж байгаарай.

Leave a comment