Skip to main content

Бидний тухай

“Глобал Электроникс” ХХК нь борлуулалт, хүргэлт, суурилуулалт, санхүү, маркетинг, хүний нөөц болон хуулийн чиглэлээр мэргэшсэн 15 гаруй ажилтантай.

Манай компани нь 4 салбар дэлгүүр, Улаанбаатар хотын 6 бүсэд байрлах 30 гаруй гэрээт борлуулагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

товч түүх


2007 он

2007 оны 4-р сард 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттайгаар гадаад, дотоод худалдааны чиглэлээр “Глобал Электроникс” ХХК нь үүсгэн байгуулагдсан.

2007 он

2007 оноос эхлэн PANASONIC брэндийн оффисын болон суурилуулалтын тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхлэв.

2021 он

2021 оноос эхлэн YUASA брэндийн бүх төрлийн аккумулятор, батарейн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

2022 он

2022 оноос Японы эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүний Fujiiryoki брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна

2025 он

2025 оноос Японы NEXUS брэндийн мотор, кропны тос болон авто сэлбэгийг худалдаалахаас гадна YUASA авто сервис центрийг үйлчилгээг эхлүүлэн ажиллуулж байна

Бид эрүүл хэв маяг, технологийн шинэчлэл соёлын бүтээлч үйлдвэрлэлийг цогцлоон, нийгмийн тогтвортой хөгжлийн төлөө манлайлагч байна.

ГЛОБАЛ НЭГДЭЛ

Бид эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, технологийн инноваци болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж, нийгмийн тогтвортой хөгжлийг манлайлан ажилладаг.

ҮЙЛ ажиллагаа

“Глобал Электроникс” ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн дэлхийд чанараар танигдсан томоохон брэндүүдийг Монголд нэвтрүүлэн, монголчуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, баталгаатай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажилласаар ирсэн. Өдгөө бид хүрээгээ тэлж технологид суурилсан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг, болон Япон чанартай авто сэлбэг, сервисийн үйл ажиллагааг явуулж байна.

Үйл ажиллагааны чиглэл

Японы алдарт FUJIIRYOKI, YUASA, PANASONIC брэндүүдийн албан ёсны дистриюбьютер

Дистрибьютер
Манай компани эрүүл амьдралын хэв маягийг дэмжих ус цэвэршүүлэгч, ус шүлтүүлэгч, ус зөөлрүүлэгч болон массажны сандал зэрэг эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор борлуулж, хэрэглэгчдэд чанартай шийдлийг хүргэж байна.
Эрүүл мэндийн бүтээгдэхүүн
Улаанбаатар хот даяар автомашины аккумулятор, хөдөлгүүрийн тос зэрэг сэлбэг хэрэгслийг борлуулдаг 30 гаруй албан ёсны борлуулагчтай.
Авто сэлбэг засвар үйлчилгээ