Skip to main content

ЯПОН ЧАНАР ДЭЛХИЙН СТАНДАРТ.

ЯПон авто сэлбэг

Глобал Электроникс ХХК нь 2013 оноос PANASONIC аккумуляторын албан ёсны борлуулагчаар, 2021 оноос YUASA брэндийн бүх төрлийн аккумулятор, батарейн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна. Мөн 2025 оноос Японы NEXUS брэндийн мотор, кропны тос болон авто сэлбэгийг худалдаалж, YUASA авто сервис центрийн үйл ажиллагааг эхлүүлэн, хэрэглэгчдэдээ чанар, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна.

ХАяг байршил

Саппорогоос Гэмтлийн эмнэлэг явах зам дагуу YUASA SERVICE 

Дөлгөөн нуураас 3-р сургууль явах дагуу YUASA MONGOLIA

10-р хороолол, E-mart эсрэг талд UB Platinium барилга 5 давхарт YUASA OFFICE

Аккумуляторын тухай зөвлөмж

Автомашины ямар ч аккумуляторын гол хэмжигдэхүүн бол ампер-цаг (А· цаг, Ah). Жижиг тэргэнд хөдөлгүүрийн төрөл, эзлэхүүнээс шалтгаалж аккумуляторын багтаамж нь 45-аас 66 А.цаг байж болно. Хамгийн түгээмэл багтаамжтай аккумулятор бол 66 А.цаг байдаг бөгөөд тэдгээрийг ихэвчлэн 1,3-1,9 литрийн  эзлэхүүнтэй бензин хөдөлгүүрт хэрэглэдэг.

Том эзлэхүүнтэй, дизель хөдөлгүүртэй бартаа туулах машинд 75-аас 90 А.цагийн багтаамжтай аккумулятор тавих хэрэгтэй.

Аккумулятор нь эрчим хүчний нөөц хуримтлал. Өөрөөр хэлбэл багтаамж сайтай аккумлятортой бол та хүйтний улиралд мотороо асаах гэж асаагуураа хэд ч түлхэж болно гэсэн үг.

Онолын хувьд машинд аль болох их багтаамжтай аккумулятор тавьж болох мэт боловч амьдрал дээр яг тийм биш. Нэгдүгээрт, тухайн генератораар батарей бүрэн цэнэглэгдэж чадахгүй. Хоёрдугаарт, багтаамж ихтэй аккумулятор том овортой болохоор тавих зай тэр бүр олдохгүй.

Ийм болохоор үйлдвэрлэгчид тухайн машинд зориулж үйлдвэрлэсэн, таарах аккумуляторыг тавихыг л  санал болгодог. Тэгэхээр таны машинд хэр овор хэмжээтэй, ямар багтаамжтай аккумулятор хэрэгтэйг л мэдэж байх хэрэгтэй.

Аккумуляторын багтаамжаас илүүтэй бас нэг чухал үзүүлэлт бол асаах гүйдэл. Анхны өгөх цахилгааны хэмжээ нь хасах 18 градусын хүйтэнд 10-30 секундийн хугацаанд машиныг шууд асаах чадалтай байх ёстой. Асаах гүйдлийн хэмжээг ампераар хэмжинэ. Энэ нь өндөр байх тусмаа л хөдөлгүүрийг хурдан асаана гэсэн үг. Аккумуляторын асаах цахилгааны хэмжээ нь үйлдвэрлэгч улс, компаниас шалтгаалаад гурван үндсэн стандарттай байдаг. Орос болон Европт бол EN, Германд DIN, АНУ-д SAE гэсэн стандарт байдаг.

EN, DIN, SAE стандартууд нь өөр өөр байдаг. Тэгэхээр ялгахын тулд хэмжээг нь анхаар. Бензин хөдөлгүүртэй машинд дунджаар 255 А боломжийн байдаг бол, дизель хөдөлгүүрт  ойролцоогоор 300 А байхад болно.

Илүү сайн, өндөр үзүүлэлттэй аккумулятор нь бусдаасаа үнэтэй боловч  хэт хүйтэнд ч хөдөлгүүрийг асаах чадалтай байдаг.

Багтаамж, маркаасаа шалтгаалаад аккумулятор нь овор хэмжээгээрээ бас ялгаатай байдаг. Суудлын тэргэнд Европын, Азийн гэсэн үндсэн хоёр хэмжээтэй аккумулятор ашигладаг. Европынх нь намхан урт, Азийнх нь өндөр богино байдаг.

Европын 60 А.цаг багтаамжтай аккумуляторын стандарт хэмжээ 242 х 175 х 190 мм байдаг бол Азийнх мөн ийм багтаамжтай аккумулятор 232 х 173 х 225 мм хэмжээтэй байна.

Нэгэнт стандарт хэмжээ нь дээрх шиг болохоор аккумулятор суурилуулах суурь нь үүндээ тохирч, өөр овор хэмжээтэй аккумулятор тавих боломжгүй. Харин нэг маркийнх атлаа хэд хэдэн загварын машин гардаг болсон нь  төрөл бүрийн аккумуляторыг сонгож тавих боломжтой болгосон.

Аккумулятор худалдаж авахдаа хууртахгүйн тулд машиныхаа техникийн баримт бичгийг тулгах юм уу, хуучин аккумуляторынхаа хэмжээг мэдэж очоорой. Яг хуучин аккумулятор шиг багтаамжтай аккумулятор авах юм бол нэг л хэмжээтэй байж таарна.

Аккумуляторын бас нэг ялгаа нь нэмэх, хасах хоёр туйл буюу электродын байрлалаараа өөр өөр байдаг. Шууд буюу эсрэг гэсэн хоёр янз. Ихэвчлэн Орос үйлдвэрийн машинуудад шууд туйлтай аккумулятор электрод нь зүүнээсээ байдаг. Бусад гадаадын  машинуудын  ихэнх нь эсрэгээрээ нэмэх туйл нь баруунаасаа байна. Таны машины нэмэх, хасах туйл нь хаана байгааг сайн ажиглаарай. Аль  эсвэл зааврыг нь судалж байж шинэ аккумулятор худалдаж авах хэрэгтэй шүү.

Хэмжээнээс гадна аккумуляторын бэхэлгээний хэлбэр чухал. Европ машинууд аккумулятораа дарах ялтсаар их биеийн доод хэсгээр хавчиж бэхэлдэг бол Ази машинуудад ийм суурь байдаггүй. Харин аккумулятораа тусгай хүрээнд байрлуулаад дээрээс нь төмрөөр дарж боолтоор бэхэлдэг. Таны машин аккумулятораа яаж бэхэлдгийг сайн ажиглаад түүндээ тохирсон аккумулятор худалдаж аваарай. Батарейгаа хэрхэн бэхэлснээс шалтгаалж хэр удаан эдлэх вэ гэдэг нь тодорхойлогдоно. Мэдээж байнгын доргионтой байж, ойр хавийн юмандаа цохиод байвал гадаргуу нь гэмтэж эдлэх хугацаа нь богиносно.

Өнөөдөр зах зээлд бага үйлчилгээ хийдэг, огт үйлчилгээ хийдэггүй гэсэн хоёр төрлийн аккумулятор байгаа. Мэдээж нэрнээсээ л эхнийх нь бага зэрэг үйлчилгээ хийж, хянаж болдог бол хоёр дахь нь ашиглалтын бүхий л  хугацаанд  ямар ч оролдлого хэрэггүй гэсэн үг. Багахан үйлчилгээ шаарддаг аккумуляторын үнэ нэлээд хэлбэлзэлтэй. Ийм аккумуляторыг байнга шалгаж төвшин, электродын нягтралыг нь хэмжин ус нэмж болно. Ийм аккумулятор дээрээ тусгай цорго, таглаатай байдаг ч зарим тохиолдолд энэ нь зурагтай хавтангийн дор нууц байх нь бий.

Үйлчилгээ хийдэггүй аккумулятор бол ямар нэг анхаарал шаардахгүй. Цэнэг нь хэр байгааг шалгахын тулд өөрөө дохио өгдөг тусгай багаж хэрэглэдэг. Дээд талд нь өөр ямар нэг цорго таглаа байхгүй.

Аккумулятор худалдан авахын өмнө гаднах их бие нь гэмтсэн эсэх, ямар нэг зураас цоорхой бусад гэмтэл, мөн хоёр туйлын бэхэлгээ хөдөлсөн эсэхийг сайн анзаараарай. Электрод нь ямар нэг гэмтэл зураасгүй, гажуудал үүсээгүй байх ёстой. Тийм ямар нэг ул мөр байх юм бол ашиглаж байгаад юм уу, гэмтэлтэйгээс болоод дэлгүүрт буцаж ирсэн аккумулятор байх магадлалтай тул маш сайн ажиглаж байж худалдан авахыг зөвлөж байна.

Олон жолооч үйлдвэрлээд олон жил болсон аккумулятор худалдан авахгүй байхыг хичээдэг. Энэ нь ч зөв. Аккумуляторын ашиглагдах  хугацаа электролитыг дүүргэж цэнэглэсэн хугацаанаас эхэлдэг болохоос биш машинд тавьсан өдрөөс эхэлдэггүй. Ийм болохоор хичнээн хямдхан байлаа ч гэсэн агуулахад удаан хэвтсэн аккумулятор авахгүй байхыг хичээгээрэй.

Үйлдвэрлэсэн хугацааг их бие дээрх кодоор мэдэж болно. Үйлдвэрлэгчид энэ кодыг янз бүрийн хэлбэрээр  тэмдэглэдэг.

  • «Актех», «Зверь», Duo Extra - аккумулятор дөрвөн оронтой ХХХХ. Эхний хоёр нь сар, сүүлийнх нь он. 0918 гэж байвал 2018 оны 9 дүгээр сар гэсэн үг.
  • «Ямал», Batbear, «Тюменский медведь» — зургаан оронтой тоо байгаа ХХХХХХ. Эхний хоёр нь сар, сүүлийн дөрөв нь үйлдвэрлэсэн он. 072018 гэж байвал 2018 оны 7 дугаар сар гэсэн үг.
  • Titan, Cobat таван оронтой ХХХХХ. Хоёр дахь, гурав дахь тоо үйлдвэрлэсэн долоо хоног, дөрөвдэх нь оны бэлгэдэл (S — 2017, T — 2018, X — 2019) гэх мэт. 135Т2 гэж байвал 2018 оны 35 дахь долоо хоног буюу наймдугаар сарын сүүлч гэсэн үг.
  • Bosch, Varta – он, сарыг дөрвөн оронтой FIFO кодын  эхний тэмдэглэгээ илэрхийлнэ. 2018 оны есдүгээр сарыг Q, аравдугаар сарыг R, арван нэгдүгээр сарыг S гэх мэтчилэн латин цагаан толгойн үсгийн  дарааллаар.

Нэг их нэртэй биш брендийн аккумуляторыг боломжийн үнээр худалдаалдаг. Харин "Varta" болон "Bosch" нь өндөр үнэтэй, чанартай, найдвартай  байдаг. Ямрыг сонгох нь таны хэрэг боловч төрөлжсөн дэлгүүрээс авах нь найдвартай. Энэ тохиолдолд жинхэнэ оригиналыг авахын зэрэгцээ баталгаа өгдөг.

Аккумулятор худалдан авахын өмнө  шалгадаг тестер, түүний залгуураар ажилладаг эсэхийг нь шалгаж үзээрэй. Зориулалтын дэлгүүрт бэлэн зардаг. Хүчдэл нь ачаалал өгөөгүй байхад 12,5-12,7 В байх ёстой. Харин цэнэг 12,5-аас доош байвал нэмж цэнэглэх шаардлагатай гэсэн үг. Бараг өөр шинийг сонгох нь зөв.

150-180 А.цагийн ачаалал өгөөд 10 секунд болоход хүчдэл 11 В- аас доош унах ёсгүй. Ийм хэмжигдэхүүн заахгүй бол мөн л шинийг сонгох нь дээр юм шүү.

хөдөлгүүрийн тосны тухай зөвлөмж

MINERAL: Минерал тосны ашиглах дундаж хугацаа 5 мянган км.

SEMI SYNTHETIC: Хагас синтетик тосны ашиглах дундаж хугацаа 7 мянган км.

FULL SYNTHETIC: Бүтэн синтетик тосны ашиглах дундаж хугацаа 10 мянган км


Ерөнхийдөө хөдөлгүүрийн тосыг 5,000–10,000 км тутамд, эсвэл 6 сар тутамд солихыг зөвлөдөг. Харин хот дотор түгжрэлтэй явдаг, богино зайд олон асааж унтраадаг, халуун/тоос шороотой нөхцөлд явдаг бол тосоо илүү ойрхон шалгаж, солих хэрэгтэй.

Тос солих шаардлагатай шинжүүд:

  • Тос харлаж, өтгөрсөн байх
  • Хөдөлгүүрийн дуу чангарсан мэт санагдах
  • Тосны түвшин багасах
  • Check engine эсвэл oil warning гэрэл асах
  • Машины хүч, явалт муудах

W-ийн өмнөх тоо бол уг тосны урсамтгай чанарыг харуулдаг.

Жишээ нь 15W гэдэг нь уг тос -20С хүртэл урсамтгай байна, 10W байвал -25С үед урсамтгай, 5W бол -30С хүртэл урсамтгай харин 0W бол -35С хүртэл урсамтгай чанараа алдахгүй.

W-ийн дараах тоо бол уг тосны зууралданги чанарыг харуулдаг.

Их байх тусам (20, 30, 40, 50 гэж өсөх нь) зууралданги чанар их байна гэсэн үг. Хөдөлгүүр ялангуяа их ачааллах үед сайн хамгаалагддаг. Харин сөрөг талын тухайд гэвэл хөдөлгүүрийн эд ангийн үрэлт нэмэгдсэнээр чадал буурч шатахуун зарцуулалт ихэсдэг.


Он залуу hybrid машинд (Гүйлт бага 100000-150000 км дотор) - 0W20 буюу шингэн тосыг

Он хөгшин hybrid болон бензин машинд  (Гүйлт их 200000 км-с дээш) – 5W30, 5W40 дундаж өтгөн тосыг

Дизель болон шаталт өндөртэй машинд ( Моторын ачаалал их өндөр ) – 5W40, 10W40